23 дугаар зүйл. Байнгын болон дэд хорооны даргыг сонгох журам

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Байнгын болон дэд хорооны даргыг сонгох журам

23.1.Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ.

23.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

23.3.Нэр дэвшигчийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол өөр гишүүнийг энэ хуулийн 23.1-д заасны дагуу нэр дэвшүүлж, энэ хуулийн 23.2-т заасны дагуу сонгоно.

23.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

23.5.Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.