24 дугаар зүйл. Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх

24.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

24.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

24.3.Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.

24.4.Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулж, энэ хуулийн 24.1, 24.2, 24.3-т заасан журмаар шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.