25 дугаар зүйл. Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25.1.Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш ажлын 14 өдрийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

25.2.Улсын Их Хурал энэ хуулийн 25.1-д заасны дагуу өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу хэлэлцэж батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.