26 дугаар зүйл. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох
26.1.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.
26.2.Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулах бөгөөд гишүүд тухайн асуудлаар Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.
26.3.Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.