27 дугаар зүйл. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх
27.1.Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө.
27.2.Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно.
27.3.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална.