28 дугаар зүйл. Чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох
28.1.Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга саналаа гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.2.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцно.
28.3.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн бол Улсын Их Хурлын дарга хуралдааны дэгд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвсэл болон бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан ажлын хэсэг хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд төрийн ажлын уламжлал, ёс дэг, залгамж чанар, шуурхай байх зарчмыг харгалзан боловсруулах ба уг төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ