3 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үндсэн зарчим

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үндсэн зарчим

3.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх, асуудлыг хэлэлцэхэд чөлөөтэй, эрх тэгш оролцоог хангах, цөөнхийн эрхийг хүндэтгэх, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах зарчимд үндэслэнэ.

3.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг /цаашид "хуралдааны дэг" гэх/-ээр тусгайлан зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтооно.

3.3.Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуралдааны дэгийн дагуу явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.