4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."чуулганы хуралдаан" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.2-т заасныг;
4.1.2."Зөвлөл" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.3-т заасан Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллах зөвлөлийг;
4.1.3."горимын санал" гэж Улсын Их Хурлын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг;
4.1.4."зарчмын зөрүүтэй санал" гэж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс үндэслэлээ тайлбарлаж бичгээр гаргасан саналыг;
4.1.5."найруулгын санал" гэж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлал, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтыг уялдуулан дэс дараалал, бүтцэд өөрчлөлт оруулах, нэр томьёог жигдлэх, үг, өгүүлбэр, хэллэгийг монгол хэлний дүрэмд нийцүүлэхтэй холбоотой саналыг;
4.1.6."хуулийн төслийг эцэслэн батлах" гэж хуулийн төслийг хэлэлцэх дөрөв дэх үе шатанд төслийг батлах санал хураалтыг.
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ