31 дугаар зүйл. Хууль санаачлагч хуулийн төслөө танилцуулах, түүнийг төлөөлөх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хууль санаачлагч хуулийн төслөө танилцуулах, түүнийг төлөөлөх

31.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө, эсхүл түүний томилсноор Тамгын газрын дарга, эсхүл зөвлөх нь хийнэ.

31.2.Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн хийнэ.

31.3.Энэ хуулийн 31.1, 31.2-т заасны дагуу танилцуулгыг хийх албан тушаалтныг өөрчлөх бол өмнөх өдрийн 17.30 цагаас өмнө урьдчилж мэдэгдэнэ.

31.4.Гишүүний санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг гишүүн өөрөө, хэд хэдэн гишүүн хамтран санаачилсан бол тэдгээрийг төлөөлөх гишүүн хийнэ.

31.5.Энэ хуулийн 31.1, 31.2, 31.4-т заасан этгээд төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.

31.6.Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан этгээд төслөө танилцуулах, үндэслэлээ тайлбарлахдаа төслийг боловсруулахад оролцсон холбогдох мэргэжилтэн, шинжээчдийг төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд байлцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.