32 дугаар зүйл. Хууль санаачлагч төслөө татан авах, хуулийн төслийг буцаах журам

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Хууль санаачлагч төслөө татан авах, хуулийн төслийг буцаах журам

32.1.Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно.

32.2.Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна.

32.3.Энэ хуулийн 32.1, 32.2-т заасны дагуу хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно.

32.4.Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцно.

32.5.Засгийн газар хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад хуулийн төслийг анхны ээлжит чуулганаар хэлэлцүүлэх саналаа Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган эхлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.