33 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх
33.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ.
33.2.Нэгдсэн хуралдаан хуулийн төслийг яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын дарга тухайн хуулийн төслийг холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын нийт гишүүнд яаралтай хүргүүлж, энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.