34 дугаар зүйл. Хууль зүйн дүгнэлт гаргах болон зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийх /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Хууль зүйн дүгнэлт гаргах болон зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийх /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.Тамгын газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан болон олон улсын гэрээ соёрхон батлахаас бусад хуулийн анхдагч болон шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулахын өмнө дараах асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт /цаашид "хууль зүйн дүгнэлт" гэх/ гаргана: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.1.тухайн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуульд нийцсэн эсэх. Хэрэв тухайн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй гэж хууль зүйн дүгнэлт гаргасан бол ямар хуулийн аль заалтад нийцэхгүй байгааг, түүнчлэн тэдгээрийн үндэслэлийг тайлбарлах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.2.тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх. Хэрэв зөрчилтэй бол түүнийг тодорхойлж, залруулах аргыг санал болгох; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.3.хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх. Хэрэв бүрэн бус бол орхигдсон хууль, зүйл, хэсэг, заалтыг заах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.4.тухайн төсөл, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтын зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож шинжилгээ хийх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.5.хамт өргөн мэдүүлсэн төсөл нь тухайн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зохицуулалттай уялдсан эсэх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.1.6.нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа төсөл нь тухайн хуулийн зохицуулалтын зорилго, үндсэн зарчимтай нийцсэн эсэх. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.2.Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан нэгж энэ хуулийн 34.1-д заасан хууль зүйн дүгнэлтийг ажлын 10-15 өдрийн дотор гаргана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.3.Хууль зүйн дүгнэлтийг энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд гаргах боломжгүй бол Ерөнхий нарийн бичгийн дарга хугацааг сунгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.4.Хууль зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд хуулийн асуудал хариуцсан нэгжээс танилцуулж, тайлбар хийнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.5.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын хүрээнд анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.6.Тамгын газар хуулийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд холбогдох Байнгын хорооны хүсэлтээр тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн асуудлаар дүн шинжилгээ /цаашид "төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ" гэх/ хийж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.7.Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээ хариуцсан нэгж энэ хуулийн 34.6-д заасан төсвийн нөлөөллийн дүн шинжилгээг ажлын 10-15 өдрийн дотор гаргана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.8.Төсвийн нөлөөллийн дүн шинжилгээг Байнгын хорооны хуралдаанд төсвийн хяналт, шинжилгээ хариуцсан нэгжээс танилцуулж, тайлбар хийнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

34.9.Хууль зүйн дүгнэлт гаргах болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.