61 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах

61.1.Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэж, танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

61.2.Байнгын хороо бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.