60 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
60.1.Холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ 10 минутад багтаан танилцуулна.
60.2.Гишүүн Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авч болно.
60.3.Асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулна.
60.4.Санал хураалт явуулахаас өмнө зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан хууль санаачлагчийн саналыг сонсож болно.
60.5.Санал хураалт явуулж дууссаны дараа хуралдаан даргалагч бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх ба энэ талаар санал хураалт явуулахгүй.