59 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

59.1.Холбогдох Байнгын хороо бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

59.2.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

59.3.Холбогдох Байнгын хороо гишүүд, бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн нэгдсэн хуралдаанд оруулна.

59.4.Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлтэй холбогдуулан гаргах санал Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчим, шаардлагад нийцсэн байна.

59.5.Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн талаар тайлбар хийж болно.

59.6.Байнгын хороо бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ энэ хуульд заасан хуралдааны нийтлэг журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.