36 дугаар зүйл. Нотлох баримт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Нотлох баримт

36.1.Улсын Их Хурлын тогтоолд заасан хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

36.2."Баримтат мэдээлэл"-д гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлэг, хянан шалгагчийн тайлан, дүгнэлт, тайлбар, мэдүүлэг, холбогдох байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт мэдээлэл, баримт бичиг, бичгийн хэлбэртэй бусад баримт, хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэрэв тухайн асуудлаар өмнө нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулсан бол хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, энэ хуульд заасны дагуу цуглуулсан бусад баримт хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.