53 дугаар зүйл. Сонсголыг хаах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Сонсголыг хаах

53.1.Гэрч, шинжээч, хянан шалгагчаас мэдүүлэг, тайлбар авах, шинжээчийн дүгнэлт болон хянан шалгагчийн тайланг уншиж сонсгох, бичмэл болон бусад нотлох баримтыг уншиж сонсгон шаардлагатай асуултад хариулт авч дууссан гэж үзвэл сонсгол даргалагч сонсголыг хаана.

53.2.Сонсголын тэмдэглэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хөтөлж, баримтжуулах бөгөөд тэмдэглэлийг бэлэн болсноос хойш ажлын таван өдрийн дотор мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

Дөрөвдүгээр дэд бүлэг

Хянан шалгах түр хорооны хуралдаан, тайлан, санал, дүгнэлт, зардал

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.