52 дугаар зүйл. Бичмэл нотлох баримтыг уншиж сонсгох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Бичмэл нотлох баримтыг уншиж сонсгох

52.1.Түр хорооны гишүүн бүрд бичмэл нотлох баримттай танилцах боломж олгох бөгөөд түр хороо шаардлагатай гэж үзсэн бол бичмэл нотлох баримтыг сонсголын үеэр уншиж сонсгоно.

52.2.Нээлттэй сонсголын үед бичмэл нотлох баримтад энэ хуулийн 44.4-т заасан нөхцөл илэрвэл тухайн бичмэл нотлох баримтын холбогдох хэсгийг, эсхүл бүхэлд нь уншиж танилцуулахгүй. Хувийн болон байгууллагын нууцыг хамгаалахын тулд хувийн захидал, бичгийг тухайн этгээд зөвшөөрсөн бол нээлттэй сонсголд уншиж сонсгоно. Хэрэв зөвшөөрөөгүй бол хувийн захидал, бичгийг уншиж сонсгох болон шинжлэх ажиллагааг хаалттай сонсголоор гүйцэтгэнэ.

52.3.Хянан шалгаж байгаа бичмэл нотлох баримт хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг түр хороонд гаргана. Бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл нотлох баримт хуурамч эсэхийг шалгахын тулд шинжилгээ хийлгэх болон бусад нотлох баримт шаардан авч болно.

52.4.Бичмэл нотлох баримт хуурамч байсан нь тогтоогдвол түр хороо түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.