51 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт сонсгох
51.1.Шинжээчийн дүгнэлтийг сонсголд уншиж сонсгоно.
51.2.Шинжээч сонсголд биечлэн оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарласны дараа сонсгол даргалагч болон түр хорооны гишүүдийн асуултад хариулна.
51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжээчээс мэдүүлэг авах, асуулт тавихад энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
51.4.Түр хороо шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно.