50 дугаар зүйл. Хянан шалгагчийн тайланг сонсгох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Хянан шалгагчийн тайланг сонсгох

50.1.Хянан шалгагчийн тайланг уншиж сонсгоно.

50.2.Хянан шалгагч сонсголд биечлэн оролцож байгаа бол өөрийн тайланг тайлбарласны дараа сонсгол даргалагч болон түр хорооны гишүүдийн асуултад хариулна.

50.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хянан шалгагчаас тайлбар авах, асуулт тавихад энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

50.4.Түр хороо хянан шалгагчийн тайлан эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл хянан шалгагч зөрүүтэй тайлан гаргасан гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин хянан шалгалт хийлгэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.