14.1.Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл /цаашид "Дэд зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулан ажиллуулна.
14.2.Дэд зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.энэ хуулийн 7.1-д заасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах;
14.2.2.бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжих чиглэлээр төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, зохицуулалтыг уялдуулах;
14.2.3.бүс, орон нутаг хоорондын шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
14.2.4.бүс, орон нутгийн хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, дэмжлэг үзүүлэх;
14.2.5.бүс, орон нутгийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
14.2.6.эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, энэ хуулийн 3.1.16-д заасан байгууллагатай хамтран ажиллах;
14.2.7.хэлэлцэх асуудлын жагсаалтад дэд зөвлөлийн даргаас оруулсан бусад асуудал.
14.3.Дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.
14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, дэд зөвлөлийг ахална.