13 дугаар зүйл. Яамны шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Яамны шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл

13.1.Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд салбарын оролцоог хангах, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий яамдын шинжлэх ухаан, технологи, инновацын орон тооны бус салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/-ийг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулан ажиллуулна.

13.2.Салбар зөвлөл нь шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаатай холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.2.1.урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, жилийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан салбарын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг үнэлэх;

13.2.2.салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх;

13.2.3.салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн санал боловсруулах;

13.2.4.салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үндэсний болон салбарын судалгаа хөгжүүлэлтийн төслийн санал боловсруулах, үр дүн, тайланг үнэлэх;

13.2.5.эрхэлсэн салбарын хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх;

13.2.6.судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

13.2.7.салбарын эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

13.2.8.эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, энэ хуулийн 3.1.16-д заасан байгууллагатай хамтран ажиллах.

13.3.Салбар зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.

13.4.Салбар зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.