12 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэх
12.1.Үндэсний хороо нь тогтоол, зөвлөмжийг Засгийн газар, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн холбоо, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
12.2.Засгийн газар шаардлагатай тохиолдолд тогтоол, зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргана.
12.3.Асуудал эрхэлсэн Засгийн гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 12.1-д заасан тогтоол, зөвлөмжийг холбогдох хөгжлийн бодлогын баримт бичгийн болон төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, эсхүл өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн, хэрэгжилтийг хангаж ажиллана.