36 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргаан хянан шийдвэрлэх
36.1.Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
36.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаарх өргөдөл, гомдлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.
36.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаар захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.