35 дугаар зүйл. Шинжлэх ухаан,технологийн салбарын шагнал

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Шинжлэх ухаан,технологийн салбарын шагнал

35.1.Шинжлэх ухаан, технологийн салбарт доор дурдсан шагнал олгоно:

35.1.1.судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтол, хуулийг тодорхойлж, шилдэг бүтээл туурвисан эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид "байгаль, нийгмийн ухааны шагнал";

35.1.2.өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан байгууллага, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид "технологийн дэвшлийн шагнал";

35.1.3.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад "шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал".

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.