34 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

34.1.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэгч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

34.1.1.гүйцэтгэж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын зардал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр бол энэ тухай саналаа захиалагчид тавьж шийдвэрлүүлэх;

34.1.2.судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг захиалагчаас шаардах;

34.1.3.захиалагч үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах санал тавьж шийдвэрлүүлэх;

34.1.4.гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх, хөрөнгө зардлыг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулах, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх;

34.1.5.судалгаа хөгжүүлэлтийн ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон бол энэ тухай захиалагчид даруй мэдэгдэх;

34.1.6.захиалгат ажлыг гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн, эсхүл үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй бол доголдлыг арилгах, чанарын зохих түвшинд хүргэх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, эсхүл олгосон хөрөнгийг нөхөн төлөх;

34.1.7.гадаад, дотоодын байгууллага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.