33 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

33.1.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын захиалагч дараах эрх эдэлнэ:

33.1.1.гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх;

33.1.2.ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;

33.1.3.төслийн санхүүжилтэд аудит хийлгэж дүгнэлт гаргуулах;

33.1.4.төслийн гүйцэтгэл гэрээнд заасан шаардлага хангаагүй бол олгосон хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах;

33.1.5.захиалсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах асуудлыг гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэх;

33.1.6.төслийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

33.1.7.хэрэгжиж дууссан төслийн үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг хүлээж авах, эсэх асуудлыг яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх;

33.1.8.захиалсан төслийнхөө шалгаруулалтад санал өгөх эрхтэйгээр оролцох;

33.1.9.хууль, гэрээнд заасан бусад эрх.

33.2.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын захиалагч дараах үүрэгтэй:

33.2.1.захиалсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжүүлэгчтэй гэрээ байгуулах, ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;

33.2.2.санхүүжүүлэгчээс олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

33.2.3.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хянан, баталгаажуулах арга хэмжээг уг ажлын үр дүнг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх;

33.2.4.захиалсан ажлынхаа санхүүжилтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;

33.2.5.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сантай хамтарсан төсөл хэрэгжүүлэх бол уг төсөлд оруулах өөрийн хөрөнгийг Санд байршуулж зарцуулах;

33.2.6.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан талаар Үндэсний хороонд хоёр жил тутамд тайлагнах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.