32 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам

32.1.Энэ хуулийн 30.1.1, 30.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан магадалгаа хийж шалгаруулна.

32.2.Энэ хуулийн 32.1-д зааснаар шалгарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөнгийн хэмжээг Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

32.3.Энэ хуулийн 32.1-д заасан ажлын захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.

32.4.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх бол тэдгээрт судалгааны грант олгох, эсхүл уг байгууллагад судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт олгох замаар асуудлыг зохицуулж болно.

32.5.Энэ хуулийн 31.2.4-т заасны дагуу 30.1.3, 30.1.4, 30.1.5-д заасан эх үүсвэрээс гүйцэтгэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.

32.6.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусгах, санхүүжүүлэх асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.