7 дугаар зүйл. Орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт
7.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх таван жилийн зорилго, зорилт, арга хэмжээг аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд, жилийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлнэ.
7.2.Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, энэ хуулийн 10.1.3-т заасан шинжлэх ухаан, технологийн жилийн нарийвчилсан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.
7.3.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дараах асуудлыг тусгана:
7.3.1.шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг дэмжих, эрчимжүүлэх;
7.3.2.шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
7.3.3.бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;
7.3.4.орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллага, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх;
7.3.5.бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг хөгжүүлэх, дэмжих;
7.3.6.шинжлэх ухаан, технологийн мэдээлэл түгээх системийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
7.3.7.бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд шаардлагатай бусад асуудал.
7.4.Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан шинжлэх ухаан, технологийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд шаардагдах зардлыг төсвийн хязгаарт багтаан Засгийн газар бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлнэ.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ