6 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

6.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг таван жил тутам тодорхойлж, хэрэгжүүлнэ.

6.2.Тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:

6.2.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тодорхойлсон эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх;

6.2.2.үндэсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн байх;

6.2.3.хүний аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын нөхцөлийг сайжруулах, хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байх;

6.2.4.аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

6.2.5.тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн байх.

6.3.Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжүүлэх цөм технологийг тодорхойлоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:

6.3.1.энэ хуулийн 6.2-тзаасан шалгуур үзүүлэлтэд нийцсэн байх;

6.3.2.Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий өндөр технологи байх;

6.3.3.шинжлэх ухааны суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлсэн шинэ технологи байх;

6.3.4.инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлэх суурь болохуйц байх;

6.3.5.дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээний үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн технологи, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн байх;

6.3.6.үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх салбарт ашиглах боломжтой байх;

6.3.7.санхүүгийн болон хүний нөөцийг үр ашигтай, оновчтой зохион байгуулахад чиглэсэн байх.

6.4.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологид нийцсэн төсөл, хөтөлбөрийг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд, шаардлагатай санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусган батлуулж, хэрэгжилтийг хангуулна.

6.5.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, энэ хуулийн 6.1-д заасан тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын оролцоог хангах боломжийг бүрдүүлж, олон нийтийн саналыг тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.