5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлт

5.1.Шинжлэх ухаан технологи, инновацыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн урт, дунд, богино хугацаагаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.

5.2.Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх урт хугацааны зорилго, зорилтыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган, хэрэгжүүлнэ.

5.3.Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх урт хугацааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дунд хугацааны хөгжлийн бодлогыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөрт, таван жилийн зорилго, зорилт, арга хэмжээг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд, жил бүрийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тус тус тусган хэрэгжүүлнэ.

5.4.Шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:

5.4.1.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлох;

5.4.2.шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх;

5.4.3.салбар дундын болон салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;

5.4.4.судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ мэдлэг, технологийг дамжуулах, зах зээлд арилжаалах, технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих;

5.4.5.суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ нээлтийг дэмжих;

5.4.6.шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэгийг бий болгох, хамгаалах, түгээх, хэрэглэх;

5.4.7.шинжлэх ухаан, технологийн боловсролыг дэмжих замаар авьяасыг нээн хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

5.4.8.шинжлэх ухаан, технологийн мэдлэг, мэдээллийн нөөцийг бүрдүүлэх, удирдах, түгээх, ашиглах нэгдсэн тогтолцоог бий болгох;

5.4.9.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, шинэ технологи, бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.4.10.шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх;

5.4.11.шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;

5.4.12.үндэсний болон хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;

5.4.13.шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг бий болгох, дэмжлэгийг бэхжүүлэх;

5.4.14.орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, сурталчлах;

5.4.15.шинжлэх ухаан, технологийг дэмжихтэй холбогдсон бусад асуудал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.