4 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим

4.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн байх;

4.1.2.улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх;

4.1.3.үндэсний онцлогт нийцүүлж, олон улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, ололттой уялдуулан хөгжүүлэхэд чиглэсэн байх;

4.1.4.дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;

4.1.5.үр ашигтай, бүтээмжтэй байх;

4.1.6.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахгүй байх;

4.1.7.иргэд, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

4.1.8.судалгаа хөгжүүлэлтийн ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга, хэлбэрийг чөлөөтэй сонгох, хэрэгжүүлэх;

4.1.9.мэргэжлийн болон судалгааны ёс зүйг баримтлах, бие даасан, хараат бус байдлыг хангах;

4.1.10.нууцын зэрэглэлд хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн, ил тод, шударга, нээлттэй байх;

4.1.11.шинжлэх ухааны болон технологийн үйл ажиллагааны санхүүжилтийг нийгэм, эдийн засагт оруулж байгаа үр өгөөжтэй нь уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.