15 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх

15.1.Засгийн газрын шийдвэрээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг мэргэжлийн байгууллага, хамтын удирдлагын байгууллага, эсхүл хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

15.2.Хуулиар хориглоогүй, оюуны өмчийн эрхийг зөрчихгүй бол холбогдох шийдвэрийн үндсэн дээр төрийн хамгаалалтад байдаг соёлын үнэт зүйлийн загварыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төлбөртэйгээр ашиглуулж болно. Энэ тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг хадгалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бүртгэл хийж, олон нийтэд мэдээлнэ.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасны дагуу ашиглахад Соёлын тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримтална.

15.4.Соёлын тухай хуулийн 35.3-т зааснаас бусад соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглуулах тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн байгууллага холбогдох хууль тогтоомж болон Иргэний хуулийн 3381 дүгээр зүйлийн дагуу гэрээ байгуулж ашиглуулна.

15.5.Энэ хуулийн 15.4-т заасан эрх бүхий байгууллага соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын тодорхой хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.13-т заасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, технологийн судалгаа, хөгжүүлэлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад зарцуулна.

15.6.Соёлын үнэт зүйлийн загварыг арилжааны бус зорилгоор ашиглах бол эрх бүхий байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй үнэ санал болгож болно.

15.7.Энэ хуулийн 15.4-т заасны дагуу ашиглах журам болон 15.6-д заасан хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.8.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах төсөл хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

15.9.Холбогдох төрийн байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл өгөх, гадаад ажилтны тоог нэмэгдүүлэх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг гаргаж үйлчилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.