34 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналт

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналт

34.1.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх чиг үүрэг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн лаборатори нь эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулна.

34.2.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хэмжил зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.

34.3.Лабораторийн оношилгооны хэрэгслийн хяналт, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг шинжлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх журам, арга, аргачлалыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

34.4.Лабораторийн оношилгооны хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн үндэсний итгэмжлэгдсэн лавлагаа лабораторийг түшиглэн явуулна.

34.5.Эмнэлгийн хэрэгслийн дээжийг шинжлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, лабораторийн оношилгооны хэрэгслийн чанарын хяналтыг шаардлагатай тохиолдолд гадаад, дотоодын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж болно.

34.6.Энэ хуулийн 34.1-д заасан лаборатори нь дотоодын бусад итгэмжлэгдсэн лабораторийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.