49 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

49.1.1.төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох;

49.1.2.эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж, худалдан авах ажиллагааг нэгдсэн бодлогоор хангах;

49.1.3.өнчин эм, ховор хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгслийн жагсаалт батлах;

49.1.4.дотоодын үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

49.1.5.гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах нөөцийн агуулахтай байх;

49.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.