60 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
60.1.Энэ хуулийн 8.1.2, 15.3.2-т заасан стандартыг дотоодын уламжлалт эмийн үйлдвэр 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
60.2.Энэ хуулийн 16.14-т заасныг үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дотоодын үйлдвэрлэгч 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
60.3.Энэ хуулийн 16.10-т заасан өнчин эмийн бүртгэлийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийнэ.
60.4.Энэ хуулийн 43.3.1 дэх заалтыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.