11 дугаар зүйл. Малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах
11.1.Анхдагч холбоо нь малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
11.1.1.малын чанар, ашиг шимийг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
11.1.2.тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицсон, баталгаажсан үүлдэр, омгийн малыг үржилд ашиглах, үржлийн мал бойжуулах, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологит хугацаанд хэрэгжүүлэх;
11.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг бүртгэх;
11.1.4.мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх арга хэмжээнд малаа товлосон хугацаанд бүрэн хамруулах, эрүүл мэндийн бүртгэлийн дэвтрийг тогтмол хөтлөх;
11.1.5.малын индексжүүлсэн даатгалд хамруулах.