10 дугаар зүйл. Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.1.Анхдагч холбоо нь гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дараах үйл ажиллагаанд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:

10.1.1.байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;

10.1.2.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх, бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх;

10.1.3.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад хяналт тавих;

10.1.4.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг Газрын тухай хуулийн 21.4.5, 21.4.6-д заасны дагуу ашиглуулахад хяналт тавих;

10.1.5.тухайн жилийн бэлчээрийн гарц, байгаль, цаг уурын урьдчилсан төлөв байдлыг харгалзан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх;

10.1.6.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.5.1, 7.5.2, 7.5.3-т заасан шаардлагыг хангасан, халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй мал оруулах, дамжин өнгөрүүлэхэд хяналт тавих;

10.1.7.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт хорио цээртэй өвчин гарах, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;

10.1.8.бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөв цөөрөм байгуулах;

10.1.9.мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

10.1.10.газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайг ашиглах;

10.1.11.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хийх, баримтжуулах, таслан зогсоох, мэдээлэх зэргээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;

10.1.12.тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх байгаль хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд санал өгөх;

10.1.13.байгалийн нөөцийг хамгаалахтай холбогдсон хуульд заасан бусад үүрэг.

10.2.Газрын тухай хуулийн 52.7-д заасан газарт тэжээлийн ургамал тариалж болно.

10.3.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт таримал ургамал тарихыг хориглоно.

10.4.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрээс бусад газарт тэжээлийн болон бусад таримал ургамал тариалах асуудлыг Тариалангийн тухай хуулиар[9] зохицуулна.

10.5.Анхдагч холбооны гишүүн бус малчин өрх анхдагч холбооны гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг ашиглах тохиолдолд нийтийн эрх ашгийг хүндэтгэн түүнийг зохистой ашиглаж, хамгаална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.