9 дугаар зүйл. Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.1.Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:

9.1.1.нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;

9.1.2.албан болон албан бус сургалтад хамруулах;

9.1.3.холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;

9.1.4.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, холбогдох мэдээллээр хангах.

9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.