13 дугаар зүйл. Анхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Анхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт

13.1.Анхдагч холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал, түүний чөлөөт цагт тэргүүлэгчид байна.

13.2.Анхдагч холбоо нь таваас дээшгүй тэргүүлэгчтэй байх бөгөөд тэдгээрийг 2 жил тутам бүх гишүүдийн хурлаас сонгоно.

13.3.Анхдагч холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ахлагчтай байна.

13.4.Ахлагч нь сумын малчин өрхийн холбоонд болон бусад этгээдийн өмнө анхдагч холбоог төлөөлнө.

13.5.Анхдагч холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр ахлагчийн эрх, үүргийг аль нэг тэргүүлэгчид түр шилжүүлж болно.

13.6.Анхдагч холбооны тэргүүлэгчдийн энэ хуульд зааснаас бусад эрх, үүргийг тухайн холбооны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.