14 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх
14.1.Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
14.1.2.ахлагч болон тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
14.1.3.гишүүний хураамжийн хэмжээг тогтоох;
14.1.4.анхдагч холбооны жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
14.1.5.бэлчээрийг гэрээгээр ашиглах хүсэлтийг сумын Засаг даргад гаргах, бэлчээрийг сэлгэх, нөхөн сэргээх хуваарийг батлах;
14.1.6.гишүүнээр элсүүлэх, гишүүнээс гаргах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гаргах;
14.1.7.анхдагч холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
14.1.8.хууль болон дүрэмд заасан бусад бүрэн эрх.
14.2.Гэрээгээр ашиглаж байгаагаас бусад бэлчээрийг ашиглах, отор нүүдэл хийх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн хүсэлтээ сумын Засаг даргад гаргана.
14.3.Шинээр өрх тусгаарласан болон шилжиж ирсэн малчин өрхийг анхдагч холбоонд элсүүлэх шийдвэрийг бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг даргын саналыг үндэслэн бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.