15 дугаар зүйл. Анхдагч холбооны гишүүнчлэл дуусгавар болох

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Анхдагч холбооны гишүүнчлэл дуусгавар болох

15.1.Анхдагч холбооны гишүүнчлэл дараах үндэслэлээр дуусгавар болно:

15.1.1.өөрийн хүсэлтээр анхдагч холбооны гишүүнээс гарсан;

15.1.2.анхдагч холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон;

15.1.3.анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргасан.

15.2.Гишүүнчлэл нь дуусгавар болсон малчин өрхийн анхдагч холбоонд төлсөн гишүүний хураамжийг буцаан олгохгүй.

15.3.Дүрэмд өөрөөр заагаагүй бол малчин өрх анхдагч холбооны гишүүнчлэлээс гарахдаа энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ.

15.4.Анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргах асуудлыг шийдвэрлэх хуралд тухайн гишүүн өрхийн төлөөллийг оролцуулна. Түүний эзгүйд, өөрийнх нь зөвшөөрснөөр уг шийдвэрийг гаргаж болно.

15.5.Гишүүнчлэлээс гаргасан тухай шийдвэрийг тухайн этгээдэд даруй бичгээр мэдэгдэнэ.

15.6.Гишүүнчлэлээс гаргасантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх журмыг дүрэмд зааж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.