16 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал
16.1.Анхдагч холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцно.
16.2.Бүх гишүүдийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг ахлагчийн саналыг үндэслэн тэргүүлэгчид тогтоох бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.
16.3.Анхдагч холбооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хувийн саналаар бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.
16.4.Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
16.5.Бүх гишүүдийн хуралд оролцох малчин өрхийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
16.6.Бүх гишүүдийн хурлын шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
16.7.Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хөтлөх бөгөөд тэмдэглэлд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.