17 дугаар зүйл. Ахлагч, түүний эрх, үүрэг

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Ахлагч, түүний эрх, үүрэг

17.1.Ахлагчийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, бүх гишүүдийн хурлаас 2 жилийн хугацаатай сонгоно.

17.2.Ахлагч дараах эрхтэй:

17.2.1.тэргүүлэгчдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд анхдагч холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;

17.2.2.дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд анхдагч холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах;

17.2.3.дүрэмд заасан бусад.

17.3.Ахлагч дараах үүрэгтэй:

17.3.1.анхдагч холбоо болон тэргүүлэгчдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

17.3.2.анхдагч холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр хуульд заасан журмын дагуу гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

17.3.3.анхдагч холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;

17.3.4.нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;

17.3.5.дүрэмд заасан бусад.

17.4.Ахлагчид урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаас тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.