18 дугаар зүйл. Анхдагч холбооны санхүүжилт

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Анхдагч холбооны санхүүжилт

18.1.Анхдагч холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

18.1.1.гишүүний хураамж;

18.1.2.хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт;

18.1.3.энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;

18.1.4.гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж;

18.1.5.хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэр.

18.2.Анхдагч холбооны хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

18.2.1.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа;

18.2.2.дүрэмд заасан бусад.

18.3.Малчин өрхийн анхдагч холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулна.

СУМ, АЙМГИЙН МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО, МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБОО, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.