19 дугаар зүйл. Сумын малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Сумын малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт

19.1.Анхдагч холбоод нэгдэж, сумын малчин өрхийн холбоог байгуулна.

19.2.Сумын малчин өрхийн холбоо /цаашид "сумын холбоо" гэх/ нь гишүүн анхдагч холбоо бүрийн ахлагч нараас бүрдэнэ.

19.3.Сумын холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

19.3.1.холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;

19.3.2.холбооны дүрмийг батлах;

19.3.3.холбооны зохион байгуулалтыг тодорхойлж, удирдлагыг сонгох.

19.4.Сумын холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

19.5.Сумын холбооны хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.

19.6.Сумын холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 2 жилийн хугацаатай сонгоно.

19.7.Сумын холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.

19.8.Сумын холбоо үйл ажиллагаагаа явуулахад сумын Засаг дарга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.