20 дугаар зүйл. Сумын холбооны үйл ажиллагаа

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Сумын холбооны үйл ажиллагаа

20.1.Сумын холбоо дараах үйл ажиллагааг явуулна:

20.1.1.гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

20.1.2.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд сумын түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, энэ талаарх саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

20.1.3.стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой мал, малын гаралтай түүхий эд бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

20.1.4.сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал гаргах;

20.1.5.сумын төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;

20.1.6.гишүүдийн саналд тулгуурлан гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

20.1.7.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд гишүүд, бусад аймаг, сумын холбооны сайн туршлага, үйлдвэрлэлийн шинэ арга технологийг зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээг зохион байгуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.