21 дугаар зүйл. Аймгийн малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Аймгийн малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт

21.1.Сумын холбоод нэгдэж, аймгийн малчин өрхийн холбоог байгуулна.

21.2.Аймгийн малчин өрхийн холбоо /цаашид "аймгийн холбоо" гэх/ нь сумын холбоо бүрээс сонгогдсон хоёр гишүүний төлөөллөөс бүрдэнэ.

21.3.Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

21.4.Аймгийн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

21.5.Аймгийн холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, аймгийн холбооны хурлаас 3 жилийн хугацаатай сонгоно.

21.6.Аймгийн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг аймгийн холбооны дүрмээр тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.