22 дугаар зүйл. Аймгийн холбооны үйл ажиллагаа
22.1.Аймгийн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
22.1.1.сумын холбооны үйл ажиллагааг дэмжих, гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
22.1.2.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд аймгийн түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
22.1.3.аймгийн төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
22.1.4.аймгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт санал гаргах.