23 дугаар зүйл. Малчин өрхийн нэгдсэн холбоо, түүний зохион байгуулалт
23.1.Аймгийн малчин өрхийн холбоод нэгдэж, улсын хэмжээнд малчин өрхийн нэгдсэн холбоог /цаашид "нэгдсэн холбоо" гэх/ байгуулна.
23.2.Нэгдсэн холбоонд аймгийн холбоодыг аймгийн холбооны дарга нар төлөөлнө.
23.3.Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
23.4.Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
23.5.Нэгдсэн холбооны тэргүүнийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 4 жилийн хугацаатай сонгоно.
23.6.Нэгдсэн холбооны гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
23.7.Нэгдсэн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.